Шинээр орон сууцанд орсон зарим иргэд цахилгааны мөнгө илүү төлж байна
Шинээр орон сууц барьж байгаа ААН-үүд цахилгааныхаа шугам сүлжээний ажлаа гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгөх ёстой.
Мэдээллийн алба

Шинээр орон сууц барьж байгаа ААН-үүд цахилгааныхаа шугам сүлжээний ажлаа гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгөх ёстой. Ингэсний дараа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хэрэглэгч нэг бүртэй гэрээ байгуулж найдвартай эрчим хүчээр хангах үүрэг хүлээдэг байна. Гэтэл зарим барилгын компаниуд энэ үүргээ биелүүлж чаддаггүйгээс хүндрэл үүсдэг байна. Тодруулбал, Сүүлийн үед шинээр баригдсан зарим барилгын оршин суугчид цахилгаан түгээх сүлжээтэйгээ гэрээ байгуулж чаддаггүй. Зарим нь бүр аж ахуйн нэгжийн тарифаар эрчим хүч хэргэлсэн төлбөрөө төлдөг зэрэг гомдол мэдээллийг бидэнд ирүүлэх болсон. Тиймээс учир шалтгаан нь хаанаа байгааг бид албаны эх сурвалжаас тодруулсан бөгөөд мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.


















