Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагад мэдэгдэл хүргүүллээ

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналтыг сайжруулах, хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс дараах мэдэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагад мэдэгдэл хүргүүллээ
Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагад мэдэгдэл хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хийн хангамж, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналтыг сайжруулах, хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:1. Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор байрлуулахгүй, хадгалахгүй “Хийн хангамж БНбД 42-01-04”-ийн 9.49 /Орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно/ заалтыг хэрэгжүүлж ажиллах;2. Шингэрүүлсэн шатдаг хийн бүлэг баллоныг “Хийн хангамж” БНбД 42-01-04-ийн 9.36, 9.37, 9.38 /Олон нийтийн болон орон сууцны барилгыг хийгээр хангах тохиолдолд 600 литр хүртэл хэмжээтэй бүлэг баллоныг барилгын ханатай тулгаж байрлуулж болно./ заалтад нийцүүлэн суурилуулах, баллон хадгалах байрыг мөн дүрмийн шаардлагад нийцүүлэн барьж ашиглах;3. Хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ажилчдыг “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.1 “…олон нийтийн болон орон сууцанд байрлуулсан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хариуцагч нь хийн аж ахуйн байгууллага буюу сургалтын төв дээрх сургалтанд жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх ёстой.”, 3.8.2 “Хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтанд хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна…” заалтын дагуу дүрмийн мэдлэг олгох сургалтанд хамруулж үнэмлэхжүүлэх, шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжтэй ажиллах анхан шатны мэдлэгтэй байх;4. Хийн тоног төхөөрөмж бүхий өрөөнд “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.8.6 “Нийтийн байр, ахуйн үйлчилгээ, цайны газар, зочид буудал зэрэгт хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх…” заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг байрлуулах, хийн баллонт тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах талаарх зааварчилгааг хэрэглэгчдэд байнга сануулж, зөвлөж ажиллах;5. Шингэрүүлсэн шатдаг хийн баллон болон хийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгааг “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.11.1 “Эзэмшигч байгууллага нь хий дамжуулах хоолой, тоноглол дээр суурилуулсан дохиолол, автомат хянах ба хэмжих хэрэгсэл болон тэсрэлтийн ба галын аюултай бүс, байрны цахилгаан хэлхээний аюулгүйн горимыг хангасан тэсрэлтийн хамгаалалттай цахилгаан тоног төхөөрөмжийн урсгал болон их засвар, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангаж байж ажиллах ёстой.” заалтын дагуу хий алдагдал мэдрэгч дохиолол болон автомат хэрэгслээр хангах;6. Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгчийг ашиглалтын шаардлага хангасан, гэмтэлгүй бүрэн бүтэн баллонт тоног төхөөрөмжөөр хангах, тоног төхөөрөмжийг тогтмол шалгаж байх, суурийн давхар болон техникийн давхарт хийн баллонт тоног төхөөрөмж суурилуулахгүй, ашиглуулахгүй байх;7. Хэрэглэгчийг ашиглалтын шаардлага хангасан хийн тоног төхөөрөмж ашиглах, бүрэн бүтэн байдлыг сайтар шалган хүлээн авах нөхцлөөр хангах;8. Хэрэглэгчийн ажлын байр, орон сууц, ахуйн хэрэглээнд хийн халаагуур, бойлуур, баллонт тоног төхөөрөмжийн угсралт суурилуултын ажил хийж гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар мөрдөж, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;Та бүхэн ”Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Агаарын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хуулиуд, “Хийн хангамж” БНбД42-01-04, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь насанд аюул учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэх журам”-ийг тус тус мөрдлөг болгон ажиллаж, шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллахыг мэдэгдэж байна.

Хуваалцах