Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинжаанд олон хүнийг хомроглон баривчилжээ

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын бүсэд олон иргэдийг хомроглон саатуулж, байцаалт авсаар байна. Тодруулбал, 6 сарын 26-наас 8 са­рын 31-ний хоо­ронд 110 хүнийг баривчилж, 164 хүнийг заналхийлж, сануулга өгсөн аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжаанд олон хүнийг хомроглон баривчилжээ
Шинжаанд олон хүнийг хомроглон баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын бүсэд олон иргэдийг хомроглон саатуулж, байцаалт авсаар байна. Тодруулбал, 6 сарын 26-наас 8 са­рын 31-ний хоо­ронд 110 хүнийг баривчилж, 164 хүнийг заналхийлж, сануулга өгсөн аж.

Тэд­гээр хүмүү­сийг шаш­ны хэт үзлийг дэлгэ­рүүлсэн, иргэдэд сэтгэл санаа­ны да­рамт уч­руул­сан, сүрдүү­лэг бү­хий материалаа тараа­сан гэх хэргээр буруутгаж байна. Нут­гийн уугуул иргэд болох лалын шашинт уйга­рууд нь хан үн­дэстэнтэй ша­шин шүт­лэг, үзэл суртлын ялгаанаас үүдэн үр­гэлж мөр­гөлдөөн үүсгэдэг аж.

Сүүлийн үед Шинжаанд ин­тернэт хэ­рэг­­лэгчдийн дунд шашны үзэл суртлыг онлайн сүлжээгээр дамжуулан сурт­алчилж, салан тусгаарлахыг уриал­сан бич­лэг ихээр тавиг­дах болжээ. Эл байдлыг зог­соо­хын тулд Хята­дын Комму­нист нам бо­лон удирдагчдын зүгээс ийн ба­ривчлан шалгах үүрэг өгсөн байна.

Түлхүүр үг:Шинжаанд олон хүнийг хомроглон баривчилжээ
Хуваалцах