Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шиньжан Уйгурт дэлбэрэлт болжээ

Хятад улсын хамгийн халуун цэг болоод байгаа Шиньжан Уйгурт өнгрөгч ням гарагт дахин халдлага гарч, хоёр хүн амь эрсэдсэн байна. "Reuturs" агентлагийн мэдээлснээр Луньтай тойргийн нэгэн сууринд гурав дараалан дэлбэрэлт болсон бөгөөд орон нутгийн цагдаагийн газраас одоогоор мөрдлөг, шалгалт явуулж ба

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шиньжан Уйгурт дэлбэрэлт болжээ
Шиньжан Уйгурт дэлбэрэлт болжээ. Зураг: МҮОНРТ

Хятад улсын хамгийн халуун цэг болоод байгаа Шиньжан Уйгурт өнгрөгч ням гарагт дахин халдлага гарч, хоёр хүн амь эрсэдсэн байна. "Reuturs" агентлагийн мэдээлснээр Луньтай тойргийн нэгэн сууринд гурав дараалан дэлбэрэлт болсон бөгөөд орон нутгийн цагдаагийн газраас одоогоор мөрдлөг, шалгалт явуулж байгаа аж.

Хятадын уйгур ястнуудын салан тусгаарлах үндэсний үзэлд суурилсан гэмт халдлагууд сүүлийн үед идэвхжих болсны улмаас хагас жилийн дотор 100 гаруй хүн, тэр дундаа цагдаагийн албан хаагчид амь үрэгдээд байгаа юм. Бээжингийн албан ёсны мэдээгээр “Шиньжанд үйл ажиллагаа явуулж байгаа экстремист “Дорнод Туркестан” байгууллага нь олон улсын террорист байгууллагууд тэр дундаа “Аль-Каида”-тай хамтран ажилладаг” гэжээ. Хятадын Засгийн газраас тус бүс нутагт өндөр хяналт тавьж, гадаадын сурвалжлагчдыг оруулахгүй болсон учир үнэн бодит мэдээллийг авах боломжгүй болоод байгаа ажээ.

Хуваалцах