Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжээч эмч нар ОХУ-д сургалтад хамрагдаж байна

Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ажиллаж байгаа төв, орон нутгийн бүх шинжээч эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Оросын холбооны улсад үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжээч эмч нар ОХУ-д сургалтад хамрагдаж байна
Шинжээч эмч нар ОХУ-д сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Дагиймаагаар ахлуулсан эхний ээлжийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон аймгийн шүүхийн шинжилгээний албадын 18 шинжээч эмч Оросын холбооны улсын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтэд шүүх эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад хамрагдаж байна.

Тэд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн сургалтад хамрагдсан бөгөөд цаашид Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт ажиллаж байгаа төв, орон нутгийн бүх шинжээч эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Оросын холбооны улсад үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулах аж.

Хуваалцах