Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шинжээчийн бүрэлдэхүүн байгууллаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн баримт бичигт хууль, тогтоомж, журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжээчийн бүрэлдэхүүн байгууллаа
Шинжээчийн бүрэлдэхүүн байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Шинжээчийн хэсэг томилох тухай” захирамжаар нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа. Шинжээчийн хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ажиллана. Тус шинжээчийн хэсэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн баримт бичигт хууль, тогтоомж, журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах