Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шинжилгээнд өгсөн хоолны дээжнээс гэдэсний савханцрын бактери гарчээ

Хүүхдийн клиник сувилалд сувилуулж байсан долоон хүүхэд өнгөрсөн долоо хоногт хордлого авч ХӨСҮТ хүргэгдсэн билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжилгээнд өгсөн хоолны дээжнээс гэдэсний савханцрын бактери гарчээ
Шинжилгээнд өгсөн хоолны дээжнээс гэдэсний савханцрын бактери гарчээ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн клиник сувилалд сувилуулж байсан долоон хүүхэд өнгөрсөн долоо хоногт хордлого авч ХӨСҮТ хүргэгдсэн билээ.

Уг хордлогын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Клиник сувиллын газарт шалгалт хийжээ.Ингэхдээ тухайн өдрийн хоолноос дээж авч, лабораторын шинжилгээнд оруулсан байна.

Лабораторийн шинжилгээний урьдчилсан хариу гарахад хүүхдүүдийн идсэн хоолны дээжээс нянгийн бохирдол өндөр, гэдэсний савханцрын бүлгийн бактери ихээр илэрсэн ажээ.

Түлхүүр үг:бактери
Хуваалцах