Шинжилгээний түр цэгт шинжилгээ өгч сул эерэг болон тод эерэг хариу гарсан иргэдэд тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ
Хэрэв та шинжилгээний түр цэгт түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгч хариу сул эерэг гарсан тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажуулна.
Мэдээллийн алба

Хэрэв та шинжилгээний түр цэгт түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгч хариу сул эерэг гарсан тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажуулна. Нарийвчилсан баталгаажуулах шинжилгээний хариу гартал иргэн та гэртээ өөрийгөө тусгаарлана. Харин хариу тод эерэг гарсан тохиолдолд эрэмбэлэн ангилж шинж тэмдэг бага хөнгөн хэлбэрийн "Ковид-19" халдварын үед эмчилгээний багц болон зөвлөмж өгнө. Багц зөвлөмжөө аваад иргэн та гэртээ өөрийгөө тусгаарлан гэрийн эмчилгээнд орно.
Харин шинжилгээний цэгт түргэвчилсэн тестээр хариу нь тод эерэг гарсан, зовиур шинж тэмдэг ихтэй, архаг хууч өвчтэй жирэмсэн бага насны нярай хүүхдийг эмчлэн тусгаарлах эмнэлэг рүү хэвтүүлэхээр ЭМГ-ын Шуурхай арга хэмжээний багт тухайн цэгт ажиллаж буй эмч мэдээлнэ.
Шуурхай арга хэмжээний баг Нэгдсэн эмнэлгийн Хариу арга хэмжээний багт мэдээлснээр тухайн иргэнийг тээвэрлэн эмчлэн тусгаарлах эмнэлэгт хэвтүүлнэ. Эмчлэн тусгаарлах эмнэлэг рүү тээвэрлэх хүртэл иргэн гэртээ өөрийгөө тусгаарлана.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс


















