Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжилгээний төвүүд амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжилгээний төвүүд амралтын өдрүүдэд ААН, байгууллагын  ажилчдыг шинжилгээнд хамруулна
Шинжилгээний төвүүд амралтын өдрүүдэд ААН, байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.

Дээрх шинжилгээний төвүүд нь амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөт шинжилгээг хийж байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд www.eruul.gerege.mn цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.

Иргэд шинжилгээний цаг авахдаа www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлснээр товлосон цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, мөн шинжилгээний хариугаа харах юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах