“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн болно
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно.
Мэдээллийн алба

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-24-ний өдрүүдэд болно. Мөн хүрээнд “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн нэгдсэн хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Арга хэмжээ нь судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор зохион байгуулагдах юм.
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцоно.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам


















