Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шинжлэх ухаан, технологи, инноваци үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуудан Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Шинжлэх ухаан, технологи, инноваци үйлдвэрлэл- 2015” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шинжлэх ухаан, технологи, инноваци үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
“Шинжлэх ухаан, технологи, инноваци үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуудан Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Шинжлэх ухаан, технологи, инноваци үйлдвэрлэл- 2015” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаа Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж зэрэг 50 гаруй байгууллага 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүн, ном товхимол зэргийг худалдаалж байна. Уг үзэсгэлэн худалдаагаас иргэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу зах зээлийн ханшнаас 30 хувиар хямд худалдан авах боломжтой юм байна. Мөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаагаа онцлогтой ажээ.

Э.Ариунзаяа

Хуваалцах