Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээний асуудлыг хэлэлцлээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээ” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээний асуудлыг хэлэлцлээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээний асуудлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээ” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.

Хурлаар шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын болон үндэсний оролцогч талуудад танилцуулав. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх Үндэсний багийн ажлын явцтай танилцлаа. Мөн шинэ мастер төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар ЮНЕСКО-гийн олон улсын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.

ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэлж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах