Шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллана
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Пхеньян хотын Ардын соё
Мэдээллийн алба

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Пхеньян хотын Ардын соёлын ордонд боллоо.
Санамж бичигт Монголын талаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, Солонгосын талаас БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хороог төлөөлж тус хорооны орлогч дарга Жан Рён Хёг нар гарын үсэг зурав.
Ёслолын арга хэмжээнд тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны албан тушаалтнууд оролцлоо.


















