Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдаж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2019 оны анхны хурал болж байна. Хурлаар шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах юм.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2019 оны анхны хурал болж байна. Хурлаар шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах юм.Хурлын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн дарга Ж.Сауле "Бид өнгөрсөн онд олон ажил төлөвлөн хэрэгжүүллээ. Тухайлбал, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” Үндэсний чуулганыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтаа хэлэлцэн, инновацийн бүтээгдэхүүнүүдээ олонд танилцуулж, шилдэг бүтээгдэхүүнүүдээ шалгаруулсан. Энэ нь манай салбарын эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлүүдийн шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшний цар хүрээг илтгэсэн үйл явдал боллоо” гэдгийг хэлээд цаашид ч бид энэхүү ололт амжилтаа бататган, алдаа оноогоо хэлэлцэн, энэ салбарын хөгжлийн төлөө хамтдаа хичээн ажиллая гэж уриаллаа.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2020 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудалд ХХААХҮЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрууд, Мал эмнэлгийн ерөнхий газар болон салбарын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд давхардсан тоогоор нийт 106 төслийн санал дэвшүүлэн ирүүлсэн байна.Эдгээр саналаас салбарын бодлого, зорилтод нийцсэн байдал, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлэийн нийт 33 төслийн саналыг энэ удаагийн хурлаар хэлэлцэнэ.


















