Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байна.
Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон, шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Энэ төсөл батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх жин нэмэгдэнэ зэрэг ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.


















