Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухааны салбарынхан өөрсдийгөө сурталчилна

Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нийгэмд сурталчилах үүрэг хүлээлээ. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлснээр нь ажлынх нь гүйцэтгэлийг дүгнэдэг байхаар болж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухааны салбарынхан өөрсдийгөө сурталчилна
Шинжлэх ухааны салбарынхан өөрсдийгөө сурталчилна. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нийгэмд сурталчилах үүрэг хүлээлээ. Энэ үүргээ хэр зэрэг биелүүлснээр нь ажлынх нь гүйцэтгэлийг дүгнэдэг байхаар болж байна.

Өнөөдөр шинжлэх ухааны салбарт улсын болоод хувийн 70 орчим хүрээлэн бий. Үүний 21 нь ШУА-ын харъяа бол, ес нь хувийнх, үлдсэн нь яам их дээд сургуулийн хүрээлэнд харъяалагддаг юм байна.

Эдгээр байгууллагад нийтдээ 1600 орчим эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Өөрийн мэдлэгээ хадгалаад байх бус, олон нийтэд түгээж, үнэ төлбөргүйгээр лекц унших зэргээр нийгэмдээ идэвхи оролцоотой байдаг гадны улс орнуудын эрдэмтэдийн жишээ олон байдаг байна.

Харин манайд насаараа цалин авах тухай яриа л дуулддагаас бус олон нийтэд нөлөөлөх, хүүхэд багачуудад шинжлэх ухааныг танин мэдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа нэгдсэн бодлого байхгүй байгаа гэж ШУА-ын Шинжлэх ухааны бодлогын газрын дарга Н. Даваасамбуу ярьсан юм.

Хуваалцах