Шинзо Абэ Дональд Трампад талархал илэрхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "F-35" байлдааны сөнөөгч онгоцны зардлыг бууруулахад өөрийнх нь хөндлөнгийн оролцоо нөлөөлсөн тухай өнгөрсөн бямба гарагт Флоридад хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "F-35" байлдааны сөнөөгч онгоцны зардлыг бууруулахад өөрийнх нь хөндлөнгийн оролцоо нөлөөлсөн тухай өнгөрсөн бямба гарагт Флоридад хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ байлдааны чухал зэвсэг болох сөнөөгч онгоцны үнийг бууруулсан явдалд Ерөнхийлөгч Трампад талархаж байгаагаа саяхан хийсэн айлчлалынхаа үеэр илэрхийлснийг ч Трамп онцолжээ.
Учир нь Япон улс АНУ-аас "F-353 сөнөөгч онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Пентагон агаарын хүчин, батлан хамгаалах, аюулгүй байдлын болон дэвшилтэт технологи үйлдвэрлэгч дотоодын компани Локхийд Мартинтай "F-35" сөнөөгч онгоцны ханшийг бууруулах асуудлаар энэ сарын эхээр тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан юм байна.
Хоёр талын гэрээгээр "F-35" сөнөөгч онгоцны нэгж бүрийн үнийг долоон хувиар бууруулахаар болжээ. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "F-35" сөнөөгч онгоцны үнэ хэтэрхий өндөр байна гэж шүүмжилж байсан юм.


















