Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэ Европ, хойд Америкийн орнуудад хийх айлчлалаа Францаас эхлүүллээ

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын болон Хойд Америкийн орнуудад хийх ажлын айлчлалаа Франц улсаас эхлүүллээ. Тэрээр Францад хүрэлцэн очоод байна. Маргааш Шинзо Абэ Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой Парис дахь ерөнхийлөгчийн ордонд уулзана. Уулзалтаар ерөнхий сайд Абэ энэ оны 6-р сард Осакад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэ Европ, хойд Америкийн орнуудад хийх айлчлалаа Францаас эхлүүллээ
Шинзо Абэ Европ, хойд Америкийн орнуудад хийх айлчлалаа Францаас эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Европын болон Хойд Америкийн орнуудад хийх ажлын айлчлалаа Франц улсаас эхлүүллээ. Тэрээр Францад хүрэлцэн очоод байна. Маргааш Шинзо Абэ Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой Парис дахь ерөнхийлөгчийн ордонд уулзана. Уулзалтаар ерөнхий сайд Шинзо Абэ энэ оны 6-р сард Осакад болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын талаар Макронтой ярилцах юм.

Мөн хоёр улсын чөлөөт худалдааны хөгжлийн асуудлаар ярилцах бол үүнээс гадна байгаль эх дэлхий дэр дундаа далай тэнгисийн усыг бохирдуулж, усны амьтдыг мөхөлд хүргэхэд нөлөөлж байгаа хуванцар хог хаягдлыг бууруулах тухай асуудлаар ярилцаж санал бодлоо солилцох юм. Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэл Парис хотын бэлэг тэмдэг болсон хүн төрөлхтний түүхийн болоод ёс заншил, шашин, түүхийн дурсгалт Нотр Дамын сэргээн босгох засварын ажлын талаар ярилцана гэжээ. Үүгээрээ дамжуулан Япон улсын талаас галд нэрвэгдэн нурж сүйдсэн Парисын эх дагины сүмийн оройн засварын ажилд хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар санал бодлоо солилцоно гэжээ.

Хоёр улсын удирдагчид автомашин үйлдвэрлэгч Японы Ниссан болон Францын Рэно компанийн хооронд үүсээд байгаа асуудлаар хэлэлцэх юм. Японы ерөнхий сайд Францад хийх айлчлалаа дуусгаад дараагаар нь Итали, Бельги, АНУ, Канадад айлчлахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах