Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинзо Абэ манай улсад айлчилна

Дөрвөн цаг үргэлжлэх түүний айлчлын гол зорилго, ач холбогдлыг ихэд нууцалж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэ манай улсад айлчилна
Шинзо Абэ манай улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад энэ сарын 22-ны пүрэв гарагт айлчлах гэж байна. Дөрвөн цаг үргэлжлэх түүний айлчлын гол зорилго, ач холбогдлыг ихэд нууцалж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Японы Ерөнхий сайдын хувьд хоёр жилийн өмнө манайд анх айлчилж байсан бол энэ удаад хоёр дахь удаагаа айлчилж байгаа юм. Өнгөрсөн жил манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ээлжлэн, Япон улсад айлчлал хийж, эдийн засгийн түншлэлийн асуудлаар хэлэлцээр хийсэн билээ.

Хуваалцах