Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэ, Владимир Путин нар ирэх оны нэгдүгээр сард хэлэлцээ хийж магадгүй байна

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны нэгдүгээр сарын 21-нд Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийж магадгүй байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэ, Владимир Путин нар ирэх оны нэгдүгээр сард хэлэлцээ хийж магадгүй байна
Шинзо Абэ, Владимир Путин нар ирэх оны нэгдүгээр сард хэлэлцээ хийж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны нэгдүгээр сарын 21-нд Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийж магадгүй байна. Японы “Санкей шимбун” сонинд өнөөдөр энэ тухай мэдээллээ.

Талууд одоогоор дээрх товыг зөвшилцөж байгаа гэж сонинд бичсэн байна. Хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ээлжит хэлэлцээ хийхийн тулд ирэх оны эхээр тус улсад айлчлахаар төлөвлөж байгаа гэдгээ Японы Засгийн газрын тэргүүн урьд нь нэг бус удаа дурдаж байсан юм.

Өнгөрөгч дүгээр сарын 14-нд Сингапурт уулзах үеэрээ Владимир Путин, Шинзо Абэ нар 1956 оны хамтарсан тунхагт үндэслэн хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах чиглэлд Орос-Японы яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тохирсон юм.

Уг тунхагт хоёр улсын хоорондох дайны байдлыг эцэс болгож, дипломатын болон консулын харилцааг сэргээхээр тусгасан байдаг. Түүнчлэн Курилын хойгийн Шикотан болон өөр хэд хэдэн жижиг эзгүй арлыг Японд шилжүүлэхийг Зөвлөлтийн Засгийн газар зөвшөөрч, хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулагдсаны дараа тэдгээрийг Токиогийн мэдэлд бодитоор хүлээлгэж өгөхөөр заасан байдаг.

Тэр тунхагийг хоёр улсын парламент 1956 оны 12 дугаар сарын 8-нд баталж байжээ. Гэвч 1960 онд Япон, АНУ хоёрыг Аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны хариуд ЗХУ арлуудыг шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж шийдвэрлэжээ.

ЗХУ-ын Засгийн газрын 1960 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд Японы нутгаас гадаадын бүх цэргийг гаргасан нөхцөлд арлуудыг тус улсад шилжүүлнэ гэж дурдсан байдаг байна.

Хуваалцах