Шинзо Абэ: Японы өөрийгөө хамгаалах хүчний чадавхийг улам бэхжүүлнэ
Японы ерөнхий сайд Шинзо Абэ улсынхаа өөрийгөө хамгаалах хүчний чадавхийг одоо байгаагаас илүү нэмэгдүүлэн, бэхжүүлнэ гэдгээ амласан байна. Энэ нь Умард Солонгосын талаас Япон улсын аюулгүй байдалд халдаж байгаа өдөөн хатгасан үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ хэмээн тэрээр мэдэгдэлдээ онцолсон юм.
Мэдээллийн алба

Энэ талаар тэрээр өчигдөр болсон нэгдсэн хуралдаанд оролцож өөрийн улс төрийн бодлогоо танилцуулахдаа мэдэгдсэн байна. Мөн тэрээр өнгөрсөн сард болсон парламентийн доод танхимын сонгууль болон засгийн газрын тэргүүнээр дахин сонгогдсон явдал минь өмнө нь хийж хэрэгжүүлж байсан болон хийхээр төлөвлөж байсан бодлого, зорилгын маань нэг юм гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий сайдаар дахин улиран сонгогдсон минь засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа, хэтийн бодлогын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах гэсэн ард түмний хүсэл зоригийг харуулж байгаа хэрэг юм хэмээн онцолсон байна. Үүнээс гадна Япон улс, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Умард Солонгосын цөмийн болон пуужингийн төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэн, дарамт шахалт үзүүлэх зорилготой гэдгийг ч мэдэгджээ. Түүнчлэн 1970-80 иад оны хугацаанд Японы иргэдийг Умард Солонгосруу хулгайлан авч, ял шийтгэл өгч байсан асуудлыг шийдэх арга замыг олон хэрэгтэйг ч онцолжээ.
Энэ хүрээнд цаашид төрийн болон эдийн засгийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм байна.