Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэг бодит үнэнийг хүндэтгэхийг Хятадын тал хүслээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Шанх Рилад илтгэл тавих үеэрээ “Зарим улс орон өөрийн хүчиндээ эрдэн түүхэн үнэнийг гуйвуулахыг оролдож байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэг бодит үнэнийг хүндэтгэхийг Хятадын тал хүслээ
Шинзо Абэг бодит үнэнийг хүндэтгэхийг Хятадын тал хүслээ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Шанх Рилад илтгэл тавих үеэрээ “Зарим улс орон өөрийн хүчиндээ эрдэн түүхэн үнэнийг гуйвуулахыг оролдож байна. Улс орнууд тэнгис далайд үйл ажиллагаа явуулахдаа хүчин чадалдаа түшиглэх логикоо орхиж, олон улсын хуулийг мөрдөж энхийн аргаар зөрчил маргаанаа шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Чинь Ган ойрын хугацаанд Японы эрх баригчид бусад оронд чиглэсэн үг, яриа байнга нийтлэх болсныг бид анхааралдаа авсан. Хэрэг дээрээ Япон одоогийн цэргийн аюулгүй байдлын хүрээн дэх чиг хандлагаа ил тод болгох шаардлагатай болоод байна” гэсэн аж.

Харин Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэлсэн үгтэй холбогдуулж сурвалжлагчийн асуултад хариулт өгчээ. Тэрбээр “Түүхэн үнэнд зөвөөр хандаж, бодит хэргийг хүндэтгэн, харилцан зөрчил маргаан үүсгэхгүй, бодит үйл ажиллагаагаараа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай үйлдэл хийхийг Японы талаас хүсэж байна.

Хөрш орны нутаг дэвсгэр, тэнгисийн эрх мэдлийн асуудлаарх санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд олон улсын хууль, олон улсын харилцааны хэм хэмжээний үндсэн зүйлийг эрхбиш баттай мөрдөх учиртай юм” гэжээ.

Түлхүүр үг:Шинзо Абэ
Хуваалцах