Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэг дур зоргоороо аашлахыг нь хориглох нь зөв гэв

Японы экс ерөнхий сайд Мураяма Томийчи энэ сарын 22-нд Япон-Хятадын найрамдлын холбооны семинарт оролцох үедээ, “Японы ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн II-р дайны А зэрэглэлийн ялтнуудыг тахиж байгаа Ясукуни сүмд мөргөсөн буруу үйлдлээ эргэцүүлэх ёстой. Шинзо Абэ өөрийнхөө өс хонзонгийн төлөө бүхий л

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэг дур зоргоороо аашлахыг нь хориглох нь зөв гэв
Шинзо Абэг дур зоргоороо аашлахыг нь хориглох нь зөв гэв. Зураг: МҮОНРТ

Японы экс ерөнхий сайд Мураяма Томийчи энэ сарын 22-нд Япон-Хятадын найрамдлын холбооны семинарт оролцох үедээ, “Японы ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн II-р дайны А зэрэглэлийн ялтнуудыг тахиж байгаа Ясукуни сүмд мөргөсөн буруу үйлдлээ эргэцүүлэх ёстой. Шинзо Абэ өөрийнхөө өс хонзонгийн төлөө бүхий л Япон улсыг үрэгдүүлж байна.

Үүнийг нь хүлээн зөвшөөрөч болохгүй. Шинзо Абэ "дайны дараах дэглэм"-ийг эвдэхийг зорьж, Үндсэн хуулийг өөрчлөн, боловсролын өөрчлөлт хийж, өөрийгөө хамгаалах хүчнийг үндэсний батлан хамгаалах хүчин болгох оролдлого хийж байна. Японы эдийн засгийн салбарынхан түүний засгийн эрхэнд шахалт үзүүлж, түүх болон нутаг дэвсгэрийн асуудлаар дур зоргоороо аашлахыг нь хориглох хэрэгтэй” гэжээ.

Түлхүүр үг:Шинзо Абэ
Хуваалцах