Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинзо Абэг Либерал ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь дэмжихээ илэрхийлжээ

Ирэх 20 ны өдөр Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна. энэ удаад намын даргын суудлын төлөө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Японы батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Шигэру Ишиба нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинзо Абэг Либерал ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь дэмжихээ илэрхийлжээ
Шинзо Абэг Либерал ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь дэмжихээ илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

Ирэх 20 ны өдөр Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна. энэ удаад намын даргын суудлын төлөө Японы Ерөнхий сайд ШинзоАбэ, Японы батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан ШигэруИшиба нар нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл Японы Иомури сониноос зохион байгуулсан санал асуулгын дүнгээр Либерал Ардчилсан намын гишүүдийн 56 хувь нь АбэШинзог дэмжихээ илэрхийлсэн байна. Харин түүний өрсөлдөгч ШигэруИшибаг 36 хувь нь дэмжихээ баталжээ. Орон нутгийн ажиглагчид АбэШинзог ирэх 20 ны өдөр болох намын даргын сонгуульд ялалт байгуулж 3 дахь удаагаа Либерал Ардчилсан намын тэргүүнээр сонгогдоно гэдэгт итгэлтэй байна.

Ерөнхий сайд ШинзоАбэ дахин намын даргаар сонгогдвол 2021 оныг хүртэл засгийн газрыг тэргүүлэх боломжоо хадгалж үлдэх юм. Ингэж чадвал 2019 оны 11 сард засгийн газрын тэргүүнээр хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхий сайд болох юм. Японы эрх баригч Либерал ардчилсан намын 810 гишүүн намын даргаа сонгох бөгөөд тэдний 405 нь парламентын гишүүн бол үлдсэн нь орон нутгийн хууль тогтоох байгууллагуудад тус намаас сонгогдсон гишүүд юм байна.

Дашрамд дурдахад 2015 онд ШинзоАбэ намын даргад өрсөлдөх хүн байгаагүй шууд сонгогдож байсан юм.

Хуваалцах