Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ширээний теннисний дасгалжуулагчдыг “Олимпын алдар” одонгоор шагнав

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар гардуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширээний теннисний дасгалжуулагчдыг “Олимпын алдар” одонгоор шагнав
Ширээний теннисний дасгалжуулагчдыг “Олимпын алдар” одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Ширээний теннисний дасгалжуулагчдыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” клубийн үүсгэн байгуулагч Б.Цэрэнтогтох, “Нийслэл” клубийн ерөнхий дасгалжуулагч Г.Жаргалсайхан, “Хурд” клубийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэ, Ширээний теннисний академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Я.Баярсайхан нарыг шагнав.

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар гардуулсан юм.

Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байв. Тэд түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн төдийгүй залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ.

Хуваалцах