Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ширэн бээлийтнүүд дөрвөн медаль хүртлээ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “China open” олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ширэн бээлийтнүүд дөрвөн медаль хүртлээ
Ширэн бээлийтнүүд дөрвөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “China open” олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээний 69 кг-д өрсөлдсөн О.Батзориг мөнгөн медаль хүртсэн бол 49 кг-д ОУХМ Г.Ариунболд, 60 кг-д Б.Жавхлан, 54 кг-д хүч үзсэн Э.Идэрхүү нар хүрэл медаль хүртжээ.

Ингэснээр манай тамирчид тус тэмцээнээс нэг мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай иржээ.

Хуваалцах