Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно

Ирэх 7 хоногт ОХУ-д ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох тухай Оросын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Ирэх 7 хоногт ОХУ-д ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох тухай Оросын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ. ШХАБ-ын гишүүн бүх 7 улсын удирдагчид даваа гарагт Москвад чуулна гэж өчигдөр хийсэн уг мэдээлэлд дурдсаныг Эн-Эйч-Кей уламжиллаа.

Тухайлбал, уулзалтад ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Кассым Токаев нарын удирдагчид оролцох юм байна. Улсаа НАТО-д элсүүлэх хүсэлтээ хойшлуулалгүй тавих ёстой гэсэн хамтарсан мэдэгдлийг пүрэв гарагт Финландын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн.

Түүний дараагаас Финланд улсын төвийг сахисан статус хойшид хүчингүй болно. ОХУ Украинд цэргийн хүч оруулснаас үүдэн Орос болон НАТО-гийн хооронд байдал эгзэгтэй болсон үед дээрх мэдэгдэл хийгдлээ. Оросын Гадаад хэргийн яам мөн өмнө нь Финланд улсыг НАТО-д элсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Путин ОХУ-ын тэргүүлдэг цэргийн эвслийн нэгдмэл байр суурийг харуулахыг зорьж байна гэж Эн-Эйч-Кей мэдээллээ.

Хуваалцах