Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ШХАБ-ын Дээд уулзалт ирэх 11 дүгээр сард болно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төр, засгийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ирэх 11 дүгээр сард цахим хэлбэрээр болно. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус байгууллагын гишүүн орнуудын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШХАБ-ын Дээд уулзалт ирэх 11 дүгээр сард болно
ШХАБ-ын Дээд уулзалт ирэх 11 дүгээр сард болно. Зураг: МҮОНРТ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төр, засгийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ирэх 11 дүгээр сард цахим хэлбэрээр болно. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Пүрэв гарагт Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гадаад хэргийн сайд нарын шинэ коронавирусний цар тахал эхэлснээс хойших анхны хуралдаан болсон юм. Энэ хуралдаанаар тус байгууллагын үүрэг оролцоог цаашид нэмэгдүүлэх, Олон улсын терроризм, хар тамхины хууль бус наймаа, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцсэн байна.

Үүний зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөр, Афганистан Сирийн хямрал мөргөлдөөн, Ойрх Дорнодын байдлын тухай ч хэлэлцсэн байна. Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын хоорондын төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хувь хэмжээг нэмэгдүүлэх нь хамтын ажиллагааных нь эн тэргүүний зорилтуудын нэг гэдгийг энэ уулзалтаараа тодорхойлсныг Оросын гадаад хэргийн сайд мөн мэдэгдсэн байна.

Хуваалцах