Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шоколад, какао зэрэг нь ой санамжийг сэргээдэг

Шоколад эсвэл какао тогтмол хэрэглэвэл ахимаг насны хүмүүсийн ой ухаан сайжирдаг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шоколад, какао зэрэг нь ой санамжийг сэргээдэг
Шоколад, какао зэрэг нь ой санамжийг сэргээдэг. Зураг: МҮОНРТ

Шоколад эсвэл какао тогтмол хэрэглэвэл ахимаг насны хүмүүсийн ой ухаан сайжирдаг байна. Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар өдөрт хоёр аяга какаоны найрлагатай унд ууснаар тархины цусны эргэлтийг идэвхжүүлж, цаашлаад ой ухаан сайжрахад нөлөөлдөг аж. Дунджаар 63 настай 60 хүн дээр хийсэн Америк эрдэмтдийн энэ судалгаа урт настай дүгнэлт хийхэд хэт өнгөц гэж Их Британи улсын Альцгеймерийн буюу зөнөх өвчтэй хүмүүсийн нийгэмлэг дүгнэжээ. Мөн Америк эрдэмтдийн судалгааны дүн нь мартамхай болж байгаа хүмүүст, ер нь бүх л өндөр настнуудад итгэл найдвар төрүүлж байгааг тус нийгэмлэг сайшаасан байна. Ой санамжинд какао хэрхэн нөлөөлдгийг судлах судалгаа дуусаагүй үргэлжилж байгаа ажээ.

Л.Пүрэвдолгор

Түлхүүр үг:cacao
Хуваалцах