Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шонхор шувуу хил давуулах гэж байсныг илрүүлжээ

Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шонхор шувуу хил давуулах гэж байсныг илрүүлжээ
Шонхор шувуу хил давуулах гэж байсныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бахархалт шувуу болсон шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулж Ханх сумын иргэн Н гэх айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан, Н-ийн гэрт үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонгилд 47 шонхор шувуу нуусан байсныг олжээ. Уг шонхор шувууг Украйн улсын иргэн А-тай Сэлэнгэ аймгийн харьяат иргэн М, Н нар хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Эдгээр иргэдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүллээ.

Эх сурвалж: Хил, хамгаалах ерөнхий газар

Хуваалцах