Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шоронд хоригдсон залууд дөрвөн сая ам.доллар өгнө

АНУ-ын Засаг захиргаа 25 настай оюутан залуу Даниел Чонгд дөрвөн сая ам.доллар төлөх болсон тухай Ассошиэтед Пресс агентлаг мэдээлжээ. Учир нь 2012 оны дөрөвдүгээр сард цагдаагийн ажилтнууд нэгэн иргэний гэрээс 18 мянган ширхэг эм, хар тамхи, зэвсэг олжээ. Тэр үеэр 25 настай оюутан Дэниэл Чонгийг тэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шоронд хоригдсон залууд дөрвөн сая ам.доллар өгнө
Шоронд хоригдсон залууд дөрвөн сая ам.доллар өгнө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Засаг захиргаа 25 настай оюутан залуу Даниел Чонгд дөрвөн сая ам.доллар төлөх болсон тухай Ассошиэтед Пресс агентлаг мэдээлжээ. Учир нь 2012 оны дөрөвдүгээр сард цагдаагийн ажилтнууд нэгэн иргэний гэрээс 18 мянган ширхэг эм, хар тамхи, зэвсэг олжээ. Тэр үеэр 25 настай оюутан Дэниэл Чонгийг тэнд байсан найман хүний хамтаар цагдаагийн газарт хүргэхдээ залууг марихуан авах гэж очсон гэж буруутгасан аж. Цагдаа нар шалгах үеэр Дэниэл Чонг буруугүй байсан ч түүнийг суллахаа мартсан байна.

Тэрээр хаалганы доогуур гутлаа шидэж, орилж хашгирсан боловч хэн ч түүний сонсоогүй гэнэ. Залуу амьд үлдэхийн тулд шээсээ ууж, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хугацаанд 15 кг турсан тэрээр шингэн дутагдаж, бөөрний дутагдалд орсны улмаас нэг хэсэг эмчилгээ хийлгэж байж хэвийн байдалдаа оржээ. Тиймээс оюутан өмгөөлөгч авсан байна.

Түлхүүр үг:оюутан залуу
Хуваалцах