Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээс сэрэмжил

Энэ үеэр олон төрлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулсан бөгөөд шалгалтын явцад илэрсэн хадгалах хугацаа дууссан болон шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг дэлгэн харуулж аж ахуйн нэгжүүдийг эрсдлээс сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээс сэрэмжил
Шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээс сэрэмжил. Зураг: МҮОНРТ

Сургуулийн дэргэдэх хүнсний дэлгүүр, мухлаг, ТҮЦ-үүдэд худалдаалагдаж буй чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний татан авах, устгах, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох журмын хэрэгжилтэд шалгалт хийлээ.

Шалгалтад 135 худалдааны газрыг хамруулж 302 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийн 178 буюу 55.6 хувийг арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 199 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж, бүтээгдэхүүн хурааж устгах тухай улсын байцаагчийн таван актаар 87 нэрийн 1015 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, улсын байцаагчийн хоёр актаар 113 ширхэг 422.300 төгрөгийн бүтээгдэхүүн /архи, тамхи/-ийг улсын орлогод оруулж, долоон аж ахуйн нэгжид 2.370.000 төгрөгийн, 16 иргэнд 717.000 төгрөгийн, нийт 23 иргэн аж ахуйн нэгжид 3.087.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан байна.

Хуваалцах