Шотландын ховор вискиний цуглуулга 10 сая ам.долларт хүрнэ
Дэлхийд хамгийн том хувийн цуглуулгад тооцогдож байгаа Шотландын вискиний цуглуулгыг удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү хувийн цуглуулгыг 10.5 сая ам.долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байгаа юм. Шотландын ховор төрлийн эдгээр вискийг Америкийн Колорадо мужийн иргэн Рича
Мэдээллийн алба

Дэлхийд хамгийн том хувийн цуглуулгад тооцогдож байгаа Шотландын вискиний цуглуулгыг удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү хувийн цуглуулгыг 10.5 сая ам.долларт хүрнэ гэж урьдчилан тооцоолж байгаа юм. Шотландын ховор төрлийн эдгээр вискийг Америкийн Колорадо мужийн иргэн РичардГүүдин гэх вискиг сонирхогч цуглуулжээ.

Тэрээр Шотланд улс уруу тогтмол аялал хийж, тус улс дахь ховор, содон вискинүүдийг цуглуулахад олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг зарцуулжээ. Энэ цуглуулга дотор 3900 гаруй ширхэг виски багтаж байгаа бөгөөд ирэх жил дуудлага худалдаанд орно. Зарим виски нь дангаараа 1.6 сая ам.доллараар үнэлэгдэж байна.




















