Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шотландын парламент тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн 2 дахь санал хураалт явуулахыг дэмжин баталлаа

Шотландын хууль тогтоох байгууллагын гишүүд Их Британиас салж, тусгаар тогтнолоо зарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг дахин явуулахыг дэмжин баталсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шотландын парламент тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн 2 дахь санал хураалт явуулахыг дэмжин баталлаа
Шотландын парламент тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн 2 дахь санал хураалт явуулахыг дэмжин баталлаа. Зураг: МҮОНРТ

Шотландын хууль тогтоох байгууллагын гишүүд Их Британиас салж, тусгаар тогтнолоо зарлах асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг дахин явуулахыг дэмжин баталсан байна.

"Евроньюст" мэдээлснээр ийм санал хураалт явуулахыг парламентын 69 гишүүн дэмжсэн бол 59 нь татгалзжээ. Парламент дахь энэ санал хураалт энэ сарын 22-нд болох ёстой байсан. Гэвч Лондонд террорист халдлага гарсантай холбоотойгоор хойшлуулаад байсан юм. Ийнхүү Шотландын парламент Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн саналыг үл харгалзан шийдвэрээ гаргаад байна.

Уг нь өнгөрсөн даваа гарагт Тереза Мэй болон Шотландын нэгдүгээр сайд Никола Стержен нар уулзаж энэ асуудлыг хэлэлцсэн ч байр сууриа нэгтгэж чадаагүй юм. Их Британийн Ерөнхий сайдын хувьд Европын Холбооны эгнээнээс гарах яриа хэлэлцээ дуусах хүртэл тусгаар тогтнолын ийм санал хураалтыг явуулах хэрэггүй гэж зөвлөж байсан.

Гэвч Стержен ирэх хоёр жилийн дотор бүх нийтийн санал хураалт явуулахыг шаардаж байсан юм. Шотландын эрх баригчдын хувьд Их Британи Европын Холбооны эгнээнээс гарахаар нэгэнт шийдсэн тул Шотланд ч 2014 оны бүх нийтийн санал хураалтынхаа үр дүнг хүлээн зөвшөөрөлгүйгээр дахин тус улсаас тусгаарлах эсэхийг хүсч байгааг нь иргэдээсээ асуух эрхтэй гэж үзэж байгаа юм.

Хуваалцах