Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шотландын зарим мужид дахин хөл хорионы дэглэм тогтоож магадгүй

Шотландын эрх баригчид сүүлийн нэг долоо хоногийн дотор коронавирусний халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалт өндөртэй байгаа бүс нутаг, зарим мужид дахин хөл хорионы дэглэм тогтоож магадгүй талаар анхааруулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шотландын зарим мужид дахин хөл хорионы дэглэм тогтоож магадгүй
Шотландын зарим мужид дахин хөл хорионы дэглэм тогтоож магадгүй. Зураг: МҮОНРТ

Шотландын эрх баригчид сүүлийн нэг долоо хоногийн дотор коронавирусний халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалт өндөртэй байгаа бүс нутаг, зарим мужид дахин хөл хорионы дэглэм тогтоож магадгүй талаар анхааруулсан байна.

Их Британид өдөр бүр бүртгэгдэж байгаа шинэ халдварын тохиолдол 100 мянгаас дээш гарч байгаа тул ийнхүү халдварын тархалтыг хумих зорилгоор зарим нэг хязгаарлалтын арга хэмжээгээ эргэн сэргээж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Ирэх долоо хоногоос сая сая оюутан, сурагч сургуульдаа эргэж орон танхимын хичээл сургалтандаа суух гэж байгаа учраас ийнхүү эрх баригчдын талаас иргэддээ хандаж урьдчилсан байдлаар анхааруулах мэдэгдлийг өгөөд байгаа юм байна.

Хуваалцах