Шотландын Засгийн газрын тэргүүн огцорлоо
Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн Шотланд улсын Засгийн газрын тэргүүн Никола Стерджен гэнэтийн шийдвэр гаргаж, Засгийн газрын тэргүүнээс огцорчээ.
Мэдээллийн алба

Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн Шотланд улсын Засгийн газрын тэргүүн Никола Стерджен гэнэтийн шийдвэр гаргаж, Засгийн газрын тэргүүнээс огцорчээ.
Тэрбээр лхагва гарагт Эдинбургт хэвлэлийн хурал зохион байгуулж, өндөр дарамттай, хүнд хэцүү энэ ажил үүргийг үргэлжлүүлэх тэсвэр тэвчээр алга гэж мэдэгдсэн байна.
Мөн Никола Стержен ажлаа өгч, улс төрөөс ангид шинэ ажил эхлүүлэх цаг нь болсон гэж бодож байгаагаа хэлжээ.
Шотландын Засгийн газрыг хамгийн урт хугацаагаар удирдсан анхны эмэгтэй улс төрч болсон тэрбээр 8 жилийн дараа ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Түүний ажлыг хэн залгамжлах вэ гэсэн таамаг хөвөрч байна.


















