Шри-Ланк улсад олон нийтийн сүлжээг дахин хаажээ
Шри-Ланка улсад ватс ап, вайбэр, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнүүдийг түр хаагаад байна. Тус улсын Чилав хотын нөхцөл байдал хурцадсан учир олон нийтийн сүлжээг хаасан тухай Твиттер компанийнхан мэдээлсэн юм.
Мэдээллийн алба

Шри-Ланка улсад ватсап, вайбэр, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнүүдийг түр хаагаад байна. Тус улсын Чилав хотын нөхцөл байдал хурцадсан учир олон нийтийн сүлжээг хаасан тухай Твиттер компанийнхан мэдээллээ.
Тус хотод яс үндсээр ялгаварлан гадуурхсан постыг олон нийтийн сүлжээнд оруулснаас болж нөхцөл байдал хурцадмал сөргөлдөөн гарч мэдэхээр болжээ. Цагдаа нар ийм мэдээлэл оруулсан хүнийг баривчилсан төдийгүй Чилав хотод өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна. Өнгөрсөн сарын 21-нд Шри-Ланкийн хэд хэдэн хотод нийт 8 дэлбэрэлт болж, 250-260 гаруй хүн амь насаа алдсан билээ.
Энэ цуврал дэлбэрэлтийн хариуцлагыг Исламын улс террорист бүлэглэлийнхэн хүлээхээ мэдэгдсэн юм. Харин ийм олон хүн амь насаа алдсан халдлага дахин гарах эрсдэл байгаа учир хууль сахиулагчид бүхий л арга хэмжээг авч байна.


















