Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна

Ерөнхийлөгч Майтрипала Сирисена лхагва гарагт Засгийн газар нь хар тамхитай холбоотой гэмт хэргүүдэд цаазын ялыг сэргээх төлөвлөгөөгөө урагшлуулах болно хэмээн ярьсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна
Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Шри Ланкийн Ерөнхийлөгч хар тамхины хэрэгт цаазын ял сэргээхийг дэмжиж байна. Ерөнхийлөгч Майтрипала Сирисена лхагва гарагт Засгийн газар нь хар тамхитай холбоотой гэмт хэргүүдэд цаазын ялыг сэргээх төлөвлөгөөгөө урагшлуулах болно хэмээн ярьсан байна.

Тэрбээр энэ төлөвлөгөө маргаан дагуулсан төлөвлөгөө гэдгийг ярианыхаа хажуугаар дурджээ. “Миний бие хар тамхины хэрэгт холбогдсон дөрвөн хүнд цаазын ял оноох тушаалд гарын үсэг зураад байна. Энэ тогтоол удахгүй хэрэгжинэ. Хэрэгжих өдрийг нь ч бид шийдчихсэн” гэж Майтрипала Сирисена сэтгүүлчдэд ярьсан байна.

Хамгийн сүүлд Шри Ланк улс цаазын ялыг 43 жилийн өмнө хэрэглэжээ.

Хуваалцах