Шри Ланкийн нийслэл хотын ОУ-ын нисэх буудлыг түр хаажээ
Шри Ланкад аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан хэвээрээ байна. Өнгөрсөн ням гаригийн цуврал дэлбэрэлтээс хойш дахин халдлага гарах эрсдэл аюул өндөр байгаа учир сэжигтэй бүх тохиолдлуудыг нарийн шалгаж, шуурхай арга хэмжээнүүдийг авсаар байна. Өчигдөр Шри-Ланкийн нийслэл хотын олон улсын
Мэдээллийн алба

Шри Ланкад аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан хэвээрээ байна. Өнгөрсөн ням гаригийн цуврал дэлбэрэлтээс хойш дахин халдлага гарах эрсдэл аюул өндөр байгаа учир сэжигтэй бүх тохиолдлуудыг нарийн шалгаж, шуурхай арга хэмжээнүүдийг авсаар байна. Өчигдөр Шри-Ланкийн нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаасан байна.
/cdn.vox-cdn.com/uploads/chorus_image/image/63649206/GettyImages_1138339369.0.jpg)
Тус нисэх буудлын автомашины зогсоол дээрээс сэжиг бүхий машин илрүүлсэн тул цагдаагийн албаныхан ийм арга хэмжээ авсан байна. Мөн нисэх онгоцны буудал хүрдэг бүх замуудыг ч хаасан байна. Тус улсын агаарын орон зайд нисэгчгүй төхөөрөмжүүд нисгэхийг хориглосон шийдвэрийг иргэний агаарын тээврийн удирдах газраас нь гаргасан банйа.
Өчигдөр Шри ЛанкийнПугода хотын орчимд бас нэг дэлбэрэлт болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. гэхдээ одоогоор дэлбэрэлтээс болж учирсан гарз хохирлын тухай мэдээлэл алга байна. Харин өнгөрсөн ням гаригт болсон 8 дэлбэрэлттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд сэжиглэн саатуулаад байгаа хүний тоо 76 хүрч нэмэгдээд байна.


















