Шри-Ланкын төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Шри-Ланк улсын Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн Тамгын газрын дарга болон өөр нэгэн төрийн өндөр албан тушаалтныг авлига авсан хэрэгт сэжиглэн баривчиллаа.
Мэдээллийн алба

Шри-Ланк улсын Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн Тамгын газрын дарга болон өөр нэгэн төрийн өндөр албан тушаалтныг авлига авсан хэрэгт сэжиглэн баривчиллаа.
Тэднийг Шри-ланкийн нийслэл Коломбогийн нэгэн зочид буудлын машины зогсоолд Энэтхэгийн нэгэн хөрөнгө оруулагчаас газар шилжүүлсний оронд 20 сая рупи буюу 127.000 ам.доллар авлигад авч байхад нь баривчилсан байна.


















