Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШШГЕГ-аас ялтнуудыг цалингүй ажиллуулахаар журамлажээ

"Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам"-д зааснаар цалин хөлс олгогдохгүй болсон тул ялтны цалин хөлснөөс хохирол, төлбөр цаашид төлөгдөх боломжгүй болж байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШШГЕГ-аас ялтнуудыг цалингүй ажиллуулахаар журамлажээ
ШШГЕГ-аас ялтнуудыг цалингүй ажиллуулахаар журамлажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас хяналтын харьяа хорих 401, 405, 407, 409 дүгээр ангиудад ял эдэлж буй ялтнуудын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2015 он, 2016 оны эхний гурван сарын байдлаар шалгахад хорих 401 дүгээр ангид 5.1 хувь, 405 дугаар ангид 2.8 хувь, 407 дугаар ангид 0.3 хувь, 409 дүгээр ангид 4.8 хувь байгаа нь хангалтгүй гэж үзээд хорих ангиудын удирдлага, захиргаанаас төлбөрийг барагдуулах тал дээр анхаарал тавьж ажиллахгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Мөн хорих ангиудын аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй ялтнууд хэдийгээр ажлын байраар бүрэн хангагдсан боловч ШШГЕГ-ын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн а/268 дугаар тушаалаар батлагдсан "Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох журам"-д зааснаар цалин хөлс олгогдохгүй болсон тул ялтны цалин хөлснөөс хохирол, төлбөр цаашид төлөгдөх боломжгүй болж байгаа ажээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж илэрсэн зөрчлийг арилгуулахаар хорих 401, 409 дүгээр анги болон ШШГЕГ-ын даргын нэр дээр прокурорын шаардлага бичих, хохирол нөхөн төлүүлэлтийг Баянзүрх, Багануур дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих 421, 427 дугаар ангиудад шалгах, УЕПГ-т тодорхой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Хуваалцах