ШШГЕГ мэдээлэл солилцох программ нэвтрүүлнэ
Ажлын хүрээнд ШШГЕГ-ын хэмжээнд цахим сүлжээг ашиглан мэдээлэл солилцох дотоод удирдлагын программыг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж байна.
Мэдээллийн алба

2014 оныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага "Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах жил” болгон зарласан.
Ажлын хүрээнд ШШГЕГ-ын хэмжээнд цахим сүлжээг ашиглан мэдээлэл солилцох дотоод удирдлагын программыг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгож иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхээр зорьж байна.
Мөн харьяа хорих анги, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг анхан шатны нэгжид дээд байгууллагын бодлого, шийдвэр хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмж, дүгнэлтийг бүрэн, жигд биелүүлэхэд үндсэн ажлаа чиглүүлэн, хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах зорилт дэвшүүлж байна.


















