Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШШГЕГ-ынхан шоронд гарсан хүн амины хэргийг нууцалсаар байх уу

Юутай ч хүмүүжигчид шоронд нэгнийхээ амийг хөнөөсөн онц ноцтой энэхүү хэргийн талаарх тодорхой мэдээллийг нийтэд хэдийд өгөх вэ? Мөн ШШГЕГ-ынхан хэдий болтол энэхүү хэргийг аль хэдийн өнгөрсөн гэдгээр нь хав дарах гэсэн юм бол доо...

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШШГЕГ-ынхан шоронд гарсан хүн амины хэргийг нууцалсаар байх уу
ШШГЕГ-ынхан шоронд гарсан хүн амины хэргийг нууцалсаар байх уу. Зураг: МҮОНРТ

Шоронгийн хүмүүжигчид нэгнийхээ амийг хөнөөсөн хэргийг ШШГЕГ-ынхан өнөө хүртэл нуусаар байна.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах ШШГЕГ-ын харъяа Хорих 419 дүгээр ангид болсон энэхүү хэрэг нь өнгөрсөн зургаадугаар сард гарсан аж. ШШГЕГ-ынхан энэ талаар мэдээлэл гадагш задлахгүй байхыг, чанд нууцлахыг тухай үеийн шоронгийн удирдлага болон бүх албан хаагч нарт үүрэгджээ.

Гэвч энэ хэргийг анх мэдсэн орон нутгийн иргэд энэ талаар анх ам нээснээр манай хэвлэл мэдээллийнхэн тодорхой мэдээлэл авахаар тус ангийн удирдлагуудад хандсан боловч, тэд халгаасангүй. Харин ч “ийм хэрэг явдал болох нь болсон, тиймээс бид төвөөс зөвшөөрөл өгөхөөс нааш та нарын хүссэн мэдээллийг өгөх боломжгүй” гэв.

Улмаар ШШГЕГ луу хандахад эхний удаад нэгэн албан хаагч эмэгтэй “Энэ хэрэг аль хэдийн болоод өнгөрсөн. Цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн зүйлийн талаар мэдээлэл авч яах гэж байгаа юм” хэмээн дуртай дургүй хэлсэн бол, мөн нэгэн эрэгтэй албан хаагч эргээд хариу хэлье гэснээр өмнөх эмэгтэй албан хаагч шиг өнөө хүртэл хариу өгөхгүй хав дарсаар байна.

Юутай ч хүмүүжигчид шоронд нэгнийхээ амийг хөнөөсөн онц ноцтой энэхүү хэргийн талаарх тодорхой мэдээллийг асуудал хариуцсан албаны эрх дархтангууд нийтэд хэдийд өгөх вэ? Мөн ШШГЕГ-ынхан хэдий болтол энэхүү хэргийг аль хэдийн өнгөрсөн гэдгээр нь хав дарах гэсэн юм бол доо...

Харин шоронд хүний эрх ноцтойгоор зөрчигдөөд байгаа энэхүү хэргийн талаар ХЭҮК-ынхон ямар тайлбар, мэдэгдэл хийх вэ?

Албаны хүмүүсийн хариултыг хамтдаа хүлээх л үлдлээ...

Хэрэг хуучирдаггүй гэдэгсэн.

Түлхүүр үг:ШШГЕГ-ынхан хүн амины хэргийг нууцалсаа байх уу
Хуваалцах