Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Штамп хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн иргэнийг илрүүлэв

Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн энэ оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Штамп хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн иргэнийг илрүүлэв
Штамп хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн иргэнийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн энэ оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.

Хуваалцах