Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Штамп хуурамчаар үйлдсэн зөрчил илрүүлжээ

"Буянт-Ухаа" боомтоор өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Штамп хуурамчаар үйлдсэн зөрчил илрүүлжээ
Штамп хуурамчаар үйлдсэн зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

"Буянт-Ухаа" боомтоор өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна. Энэ зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын "Буянт-Ухаа" дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, илрүүллээ.

Мөн Монгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг шалгагч Ж.Даваахүү, Н.Урантуяа, Г.Энхгэрэл нар тус тус илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах