Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУА-ийн гишүүнийг сонгоно

Монгол Улсын ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу академийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн маргааш 09.00 цагт ШУА-ийн Академийн Их чуулганы танхимд зохион болно. Тус үзэсгэлэнд академийн гишүүнд нэр дэвшсэн дараах эрдэмтэд өөрсдийн хийсэн бүтээлээсээ дэлгэн үзүүлэх юм. Үүнд:

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ШУА-ийн гишүүнийг сонгоно
ШУА-ийн гишүүнийг сонгоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу академийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн маргааш 9.00 цагт ШУА-ийн Академийн Их чуулганы танхимд болно. Тус үзэсгэлэнд академийн гишүүнд нэр дэвшсэн дараах эрдэмтэд өөрсдийн хийсэн бүтээлээсээ дэлгэн үзүүлэх юм. Үүнд:

-Эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтэд:

№ Нэрс Албан тушаал, эрдмийн зэрэг цол Мэргэжлийн чиглэл 1 Надмидын БЭГЗ Боловсролын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Нийгмийн ухаан 2 Лувсангийн ХАЙСАНДАЙ Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Нийгмийн ухаан 3 Түдэвийн ГАН-ЭРДЭНЭ Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Физик-математик-хими 4 Дэлэгийн САНГАА Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Физик-математик-хими 5 Лувсандоржийн НЯМБАТ ХААИС-ийн ЭЗБС-ийн Математик загварчлалын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор Геологи-газарзүй 6 Чимиднямын ДОРЖСҮРЭН Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор Биологи 7 Ширчингийн ДЭМБЭРЭЛ ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан 8 Агипарын БАКЕЙ УИХ-ын гишүүн, шинжлэх ухааны доктор Хөдөө аж ахуйн эдийн засаг менежмент 9 Дүгэржавын ГОТОВ Азийн Хөгжлийн банкны Тээврийн сүлжээг хөгжүүлэх төсөл, төслийн удирдагч, шинжлэх ухааны доктор Механик, машин судлал

-Судалгааны үр дүн нь өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, шинжлэх ухааны эсвэл боловсролын докторын зэрэгтэй 45 хүртэлх насны нэр хүнд бүхий эрдэмтэд:

№ Нэрс Албан тушаал, эрдмийн зэрэг цол Мэргэжлийн чиглэл 1 Сампилдондовын ЧУЛУУН ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Нийгмийн ухаан 2 Очбадрахын ЧУЛУУНБААТАР МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн Мэдээллийн технологийн секторын эрхлэгч, доктор (Ph.D) Математик 3 Заяатын БАТСҮХ ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор Хөдөө аж ахуй

-Гадаад орны нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны ажил байнга эрхэлж байгаа эрдмийн зэрэг, цолтой Монгол улсын иргэд:

№ Нэрс Албан тушаал, эрдмийн зэрэг цол Мэргэжлийн чиглэл 1 Дэмчигжавын МОЛОМЖАМЦ Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны удирдлагын зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Нийгмийн ухаан 2 Бирагийн АРЬЯА АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор профессор Биологи 3 Дарьсүрэнгийн АНХЛАН ХБНГУ-ын Мюнстер их сургуулийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Анагаах 4 Дамдинсүрэнгийн БОЛДБААТАР Японы Киото хотын эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач, шинжлэх ухааны доктор Хөдөө аж ахуй

Хэзээ: 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 9:30 минутад

Хаана: Соёлын төв өргөөний Б корпус, Шинжлэх ухааны Академийн 3 давхрын Их чуулганы танхимд

Түлхүүр үг:ШУА
Хуваалцах