Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн хамт олон урд хөршид халдваргүйжүүлэлтийн эд материал хандивлалаа

дээрх хандивын эд зүйлс өчигдөр БНХАУ-д очжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн хамт олон урд хөршид халдваргүйжүүлэлтийн эд материал хандивлалаа
ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн хамт олон урд хөршид халдваргүйжүүлэлтийн эд материал хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирус буюу онц халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа БНХАУ-ыг дэмжиж Монгол Улсын ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн хамт олон ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны газар болон боомтын албанд ариутгал халдваргүйжүүлэлтийн буюу нийт 4000 ширхэг эд материал хандивлажээ.

Тус хүрээлэнгийн хамт олон мөнгө хандив цуглуулан дээрх эд зүйлсийг авсан бөгөөд халдваргүйжүүлэлтийн эд материалыг энэ сарын 7-нд Улаанбаатар хот дахь Баяннуур хотын боомтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. Харин дээрх хандивын эд зүйлс өчигдөр БНХАУ-д очжээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын CCTV энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдээс Хятад улсад тусламжийн гараа сунгасан анхдагч хүрээлэн нь Хими технологийнхон болсон талаар онцолсон байна.

Хуваалцах