Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад хамрагдав

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг “Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 25 албан тушаалтан хамрагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад хамрагдав
“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг “Шударга нийгмийн төлөө хамтдаа” ээлжит сургалтад Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 25 албан тушаалтан хамрагдсан байна.

Сургалтад оролцогчдод Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүргийг танилцуулсны зэрэгцээ авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан нөхцөл, хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгож, авлигаас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар багаар ажиллуулжээ. Оролцогчдоос гарсан санал нэг бүрийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд тусгахаар тогтсон байна.

Хуваалцах