Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийг төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр хамтарсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулж батлуулсан.Ингэхдээ Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар болгон өөрчлөх санал оруулсныг УИХ-аас дэмжин баталсан юм.

Хуваалцах