Шударга өрсөлдөөний газар авлига өгч асуудлыг шийдвэрлэдэг хүмүүстэй тэмцэнэ
Өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ зохион байгуулсан Олон Улсын Өрсөлдөөний байгууллагуудын жил тутмын тайлангийн хурал боллоо. Хуралд манай улсаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ зохион байгуулсан Олон Улсын Өрсөлдөөний байгууллагуудын жил тутмын тайлангийн хурал боллоо. Хуралд манай улсаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалтын хэлтсийн дарга Л.Ган-Өлзий оролцсон байна.
Дэлхийн 102 улс, олон улсын байгууллагуудын 200 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулганаар өрсөлдөөнд үзүүлэх авлигын нөлөөлөл болон эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл худалдаан дахь өрсөлдөөний асуудлыг хэлэлцжээ. Чуулганаас авлигын эдийн засгийн хөгжил, шударга өрсөлдөөнд үзүүлэх хор уршгийг арилгах, шударгаар өрсөлдөхийн оронд авлига өгч асуудлыг шийдвэрлэдэг аж ахуйн эрхлэгчидтэй хатуу тэмцэл явуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг чөлөөлөх, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч, худалдаалагч болон эмнэлгийн байгууллагуудын хооронд үгсэн хуйвалдах зөрчил гарч болзошгүй байдалд анхаарч ажиллах зэрэг зөвлөмжийг дэлхийн бүх улс орнуудын өрсөлдөөний байгууллагуудад өгчээ.


















